Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмаад холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.11.11/ болж байна. Тэрбээр Шадар сайд С.Амарсайханыг шантаажилсан гэх хэрэгт шүүгдэж байгаа юм.
Тодруулбал, сэтгүүлч А.Б нь “Бусадтай бүлэглэн нэр бүхий иргэдийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, бусдын талаар олон нийтэд баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж, эд хөрөнгө өгөхийг шаардсан” хэрэгт яллагдагчаар татагдсан байна.
Тэгвэл сэтгүүлч А.Баярмаа шүүх хуралд Шадар сайд С.Амарсайханыг оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд тэрбээр шүүх хуралд өөрийгөө өмгөөлж байгаа аж.