Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд махны машинд гараа хавчуулсан тухай дуудлагыг өчигдөр /2024.11.10/-ны өдрийн 16:11 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход махны лангуу түрээслэгч иргэн Э /52 настай, эмэгтэй/ нь махны машинд зүүн гараа хийж хавчуулсан байсныг 30 минут ажиллаж гаргасан.