Киргизстаны эмч нар Монголд чихний мэс заслаар сурч, эх орондоо нэвтрүүлэхээр болжээ

Киргизстаны эмч нар Монголд чихний мэс заслаар сурч, эх орондоо нэвтрүүлэхээр болжээ

Киргизстаны эмч нар чихний имплант суулгац буюу сонсголын төхөөрөмж суулгах мэс заслыг ойрын хугацаанд эх орондоо нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд мэдээлжээ. 

Тодруулбал сонсголын төхөөрөмж суулгах мэс заслыг хийх эмч нар Монгол, Орос, Туркэд сургалтад хамрагдсан бөгөөд тун удахгүй Австрийн Венад туршлага судлах аж. Улмаар чихний имплант суулгах мэс заслыг төв эмнэлэгтээ хийхээр бэлтгэж, тоног төхөөрөмжийг нь суурилуулахаар болжээ. Мөн хүүхдэд чихний имплант суулгах мэс засал хийдэг болохоор төлөвлөн тоног төхөөрөмжийг нь худалдаж авснаа мэдээлсэн байна. Түүнчлэн энэ төрлийн хагалгааг 500 хүнд үнэ төлбөргүйгээр хийхээр Катарын талтай хэлэлцээ хийж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд Катарын эмч нар тус улсад чихний имплант суулгах 168 хагалгаа үнэ төлбөргүй хийж өгсөн байна.