Өвөрмонгол эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Өвөрмонгол эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг хийж байна

Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн есөн эмч энэ даваа гарагаас лхагва гараг хүртэл гурав хоногийн хугацаанд Улаанбаатарт үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Өвөрмонголын Зүрхний болон дотрын эмч нар ажиллаж үнэ төлбөргүй үзлэг хийх аж. Монгол, Хятад улсууд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ хүрээнд энэ сарын 3-7-ны өдрийг Өвөр Монголыг сурталчлах өдөр болгон тэмдэглэж байгаатай холбогдуулан өвөр монгол эмч нарыг Улаанбаатарт авчрах санаачлагыг гаргажээ. Уг ажлыг “Feel China” цуврал арга хэмжээний хүрээнд Монгол дахь Хятадын Элчин сайдын яам, Өвөр Монголын Ардын Засгийн газрын мэдээллийн алба, Монголын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.