ЭМЯ: Итали улсын Милан хотод загварын тэмцээнд оролцоод ирсэн зургаан монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан

ЭМЯ: Итали улсын Милан хотод загварын тэмцээнд оролцоод ирсэн зургаан монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл Мэндийн Яамнаас коронавирусийн нөхцөл байдал, халдварын тархалттай холбоотой мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар шинэ коронавуирсийн халдварын 80,809 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн 36 улсад 2,611 тохиолдол гарсан.

Сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иранд тохиолдлын тоо ихэссэн. Мөн Монгол Улсын иргэн Солонгост нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

АНУ-ын халдварт өвчин судлалын төвөөс тус улсад халдвар тархах нь цаг хугацааны асуудал боллоо хэмээн мэдэгдсэн. Өчигдөр Хубэй мужаас гадна таван тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт болж байгаа бөгөөд БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнгээ өгч байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д  тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн хоёрдугаар сарын 25-ны  өдөр Багануур дүүрэгт хоёр , Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж тандалт, шинжилгээ хийгдэж байна. БНСУ-руу яваад буцаж ирэн тусгаарлалтанд орсон хүмүүсийн зургаа нь ХӨСҮТ-д “Асралт мед” эмнэлэгт 37, аймгуудад арав, Улаанбаатар хотод гэрт нь найман хүнийг тусгаарлаж нийт 61 сэжигтэй тохиолдлыг хянаж шалгаж байна. Өнөөдөр өглөөний байдлаар Москва-Улаанбаатарын онгоцоор Итали улсын Милан хотноо загварын тэмцээнд оролцоод ирсэн зургаан монгол иргэн, мөн Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

Маргааш 08:00 цагт хөдөлгөөний хязгаарлалт дуусах бөгөөд орон нутагт цас ихээр орсон учир иргэд нэн шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Иргэд халдвартай бүс нутгаас ирснээ нуун дарагдуулах, мөн асуумж хуудсыг буруу бөглөх зэрэг асуудлыг үүсгэж, албан хаагчдад хүндрэл учруулж байна. Ийм асуудал үүсгэж, олон нийтэд эрсдэл учруулан халдвар тараах нөхцөл байдал үүсгэвэл ЦЕГ-аас хатуу арга хэмжээ авахыг анхаарууллаа.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө