Эрчим хүчний реформ, тог цахилгааны үнийг нэмэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр, "Манай эрчим хүчний салбарт реформ хийх зайлшгүй шаардлагатай. Шийдвэрлээгүй олон жил хуримтлагдсан асуудал өнөөдөр иргэдэд дарамт болох гэж байна. Иргэд бэлтгэлээ хангаагүй байгаа тул би эсрэг байр суурьтай байгаа. Эхлээд энэ салбар доторх хулгайгаа цэгцлэх хэрэгтэй. Тогны үнээ нэмчихвэл иргэд буцаад л нүүрсээ түлээд эхэлнэ. Миний хийсэн нэг судалгаа байдаг юм. Элэгний хавдартай дөрвөн хүн тутмын нэг нь нүүрснээс ялгарч байгаа хүхрийн исэлтэй холбоотойгоор өвчин туссан байдаг. Тийм учраас тогоор халах алхмаас ухарч цахилгааны үнийг нэмж байгааг би дэмжихгүй” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: