"Цэцэрлэгт хүүхэд хахаж амиа алдсан" хэргээр П.Наранбаяр сайд ЗГ-ын хурал дээр шүүмжлүүлж, Л.Энх-Амгалан сайдтай маргалджээ

"Цэцэрлэгт хүүхэд хахаж амиа алдсан" хэргээр П.Наранбаяр сайд ЗГ-ын хурал дээр шүүмжлүүлж, Л.Энх-Амгалан сайдтай маргалджээ

Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай хүүхэд энэ сарын 28 /2024.10.28/-ны өдөр цэцэрлэг дээрээ хахаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тэгвэл өнөөдөр /2024.10.30/ болсон Засгийн газрын ээлжит хурлын үеэр Боловсролын сайд П.Наранбаяр хүүхэд хахаж нас барсан цэцэрлэгийн асуудлаар "шүүмжлүүлсэн" байна. Тодруулбал, Засгийн газрын нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярт хандаж, "Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгт бага насны хүүхэд эндсэн асуудалд хариуцлагатай хандаж, цаашид ийм ноцтой асуудал гаргахгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай" гэсэн утгатай шүүмжлэлийг хэлсэн аж. Гэтэл П.Наранбаяр сайд тус асуудал нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хамаарах асуудал" гэсэн утгатай зүйлийг хэлж Л.Энх-Амгалан сайдтай маргалджээ. 




Улаанбаатарт 3 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө