Сүхбаатар аймгийн Асгат сумын 25 мянган га талбайг хамарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар аймгийн Асгат сумын 25 мянган га талбайг хамарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Сүхбаатар аймгийн Асгат сумын “Өлзийт” багийн "Өндөр майнт" гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 24-ны өдрийн 17:41 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу 18:23 цагт Асгат сумын ЗДТГ-аас дөрвөн ажилтан, нэг автомашинтай, Сүхбаатар аймгийн ОБГ-ын ЭХАС-ын Бүлгийн дарга а/д Д.Төмөрбатараар ахлуулсан 9 алба хаагч нэг автомашинтай 19:36 цагт гарч түймрийг 20:47 цагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 25,000 га талбай түймэрт өртсөн байна.