ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг үүрэгт ажлаас чөлөөлжээ

ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг үүрэгт ажлаас чөлөөлжээ

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид ажиллах нөхцөл хүнд, нийгмийн даатгалыг нь төлөхгүй байгаа талаар мэдээлж, улмаар тус төвийн дарга А.Сувдааг чөлөөлөх хүсэлтийг хүргүүлсэн байдаг. 

Тодруулбал, "үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй, иргэдийг буцаадаг. Мөн ажилчдынх нь 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, цалин тасалдсан" зэрэг олон асуудлыг ажилчид хөндөж, ХУД-ийн ЭМТ-ийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулаад байсан билээ. Улмаар А.Сувдааг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг томилсон байна.