ФОТО: Эгэл сойр Монголд нутагладгийг анх удаа гэрэл зургаар баталгаажуулжээ

ФОТО: Эгэл сойр Монголд нутагладгийг анх удаа гэрэл зургаар баталгаажуулжээ

Манай оронд нутагладаг эсэх нь албан ёсоор тогтоогдоогүй нэлээд олон зүйл шувуу байдгийн нэг нь эгэл сойр юм.

Энэ зүйлийн шувуунаас зөвхөн нургийн сойр монголд нутагладаг. Нургийн сойр нь Хэнтий, Хангайн нурууны уулс болон хоёр хөршийн хил залгаа нутгаар амьдардаг юм. Харин Эгэл сойр нь 100 см урт, 6.7 кг жинтэй шувуу бөгөөд ихэвчлэн Евроазид нутагладаг. Тэгвэл Эгэл сойр (Western Capercaillie)-г манай оронд нутаглаж буйг МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн профессор С.Гомбобаатар шавь нарын хамтаар баримтжуулж, гэрэл зурагт буулгажээ. Улмаар манай улсын хувьд эгэл сойр шувууг гэрэл зурагт буулгасан анх удаагийн тохиолдол болж байна.

Б.Наранчимэг