Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд нойтон цас орж, үзэгдэх орчин хязгаарлагджээ

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлд нойтон цас орж, үзэгдэх орчин хязгаарлагджээ

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглүүдэд өнөөдөр нойтон цас орж, замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Иймд зорчигч жолооч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг тус авто зам хариуцагч "Завхан АЗЗА" ТӨХК-иас санууллаа.