"Их хэмжээний сүйрэл авчирч, олон хүнийг үхэлд хүргэж магадгүй" хэмээн мэргэжилтнүүд болон АНУ-ын эрх баригчдын таамаглаж буй “Милтон” хар салхи Флорида мужийн баруун эрэгт хүрсэн байна. Тодруулбал, АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас "орон нутгийн цагаар 23:00 цагийн орчимд хар салхины хамгийн аюултай хэсэг далайн эрэгт хүрсэн" гэж мэдэгдсэн байна.
Флорида мужийн баруун эрэгт хүрэхээсээ өмнө "Милтон" хар салхины эрч бага зэрэг суларч, хамгийн аюултай тавдугаар ангилалаас гурав дахь ангилалд буюу салхины хурд нь 208 км цагт шилжсэн байна. Гэсэн хэдий ч шинжээчдийн тайлбарласнаар "Милтон" хар салхи хурд үхлийн аюултай түвшинд хэвээр байна гэжээ.
Эх сурвалж: CNN
ШУУД: