Хойд Солонгос улс  Өмнөдтэй хиллэдэг хилээ бүр мөсөн хаажээ

Хойд Солонгос улс Өмнөдтэй хиллэдэг хилээ бүр мөсөн хаажээ

Хойд Солонгос улс Өмнөдтэй хиллэдэг хилээ хүнд зэвсгээр зэвсэглэснийхээ хэдэн сарын дараа буюу Лхагва гаригт бүр мөсөн хаасан байна.

Тодруулбал хоёр Солонгосын энх тайвны гэрээ дуусгавар болсон тул ямар ч харилцаа холбоог үргэлжлүүлэхгүй байх шийдвэр гаргаж Пёньян Өмнөд Солонгостой хиллэх автозам, төмөр замуудыг хаах шийдвэр гаргажээ. Үүнийгээ цэргийн томоохон алхам гэж тодорхойлж байгаа аж. Пёньян нэгдүгээр сараас хойш хилийн хамгаалалтаа бэхжүүлж, мина тавьж, танк эсэргүүцэх урхи барьж, төмөр замын дэд бүтцийг устгасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдсэн юм. Мөн Ким Жон Ун Өмнөдийн эсрэг ширүүн үг хэллэгээ эрчимжүүлж, Сөүлийг "үндсэн дайсан ба хувиршгүй гол дайсан" гэж нэрлэж байжээ. Хойд Солонгосын Жанжин штабаас эдгээр арга хэмжээ нь Өмнөд Солонгост саяхан зохион байгуулсан "дайны сургуулилт" болон тус бүс нутаг дахь АНУ-ын стратегийн айлчлалын хариу арга хэмжээ гэж мэдэгдлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц, газар уснаа довтолгооны хөлөг онгоц, алсын тусгалын бөмбөгдөгч онгоц болон шумбагч онгоцнууд Өмнөд Солонгост айлчилж, Пёньяны дургүйцлийг хүргээд байсан ажээ.