АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Хелен" хар салхины талаар “галзуу, хариуцлагагүй, худал мэдээлэл тараасан” гэж Д.Трампыг буруутгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Хелен" хар салхины талаар “галзуу, хариуцлагагүй, худал мэдээлэл тараасан” гэж Д.Трампыг буруутгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг "Милтон", "Хелен" хар салхитай холбоотой засгийн газрын үйл ажиллагааны талаар “галзуу, хариуцлагагүй, худал мэдээлэл тараасан” гэж буруутгажээ.

Учир нь Д.Трамп, "орон нутгийн эрх баригчид Хелен хар салхинд нэрвэгдсэн хүмүүсийн эд хөрөнгийг хураан авч байгаа. Мөн хар салхины үр дагавартай тэмцэх мөнгийг цагаачдыг хүлээн авахад зарцуулсан" хэлжээ. Харин "Хелен" хар салхинд нэрвэгдсэн Хойд Каролинагийн конгрессын гишүүн Чак Эдвардс X сүлжээнд "хар салхины эсрэг хариу арга хэмжээний талаар цуурхал тараах замаар эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож буйг харж байна" гэж бичжээ. 

Эх сурвалж: BBC