ШУУРХАЙ: "Blue Sky Tower"-т тарвага орхиод явсан иргэн болон ар гэрийнхний шинжилгээний хариу бүгд "Сөрөг" гарчээ

ШУУРХАЙ: "Blue Sky Tower"-т тарвага орхиод явсан иргэн болон ар гэрийнхний шинжилгээний хариу бүгд "Сөрөг" гарчээ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Blue Sky Tower” барилгынэ 00-ийн өрөөнд тулмалсан тарвагыг уутанд хийгээд орхисон байна гэх дуудлагыг энэ сарын 08-ны өдөр /2024.10.08/ 15:53 цагт бүртгэгдэж холбогдох төрийн байгууллагууд тус газарт ажилласан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тухайн тулмалсан тарвагыг нэр бүхий иргэн зарахаар "Blue Sky Tower"-т авчирсан бөгөөд энэ талаарх мэдээллийг тухайн иргэний ар гэрээс цагдаагийн байгууллагад мэдээлсэн байдаг. Тодруулбал, "Манай дүү тарвага зарахаар "Blue Sky Tower" руу явсан. Бид дүүгийнхээ авчирсан тарвагыг идээд бүгд өндөр халуурч байна. Тиймээс тухайн зарах гэж байгаа тарвага нь эрсдэлтэй байж болзошгүй байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Иймд энэхүү дуудлага, мэдээллийн дагуу холбогдох төрийн байгууллагууд "Blue sky Tower" барилгын 00-ын өрөөнд тарвага орхиж явсан иргэн болон ар гэрийнхнийг нь олж тогтоон тарваган тахлын мөн бусад шаардлагатай шинжилгээг авч, үзлэг хийж дуусчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр "нэг гэр бүлийн иргэдээс шинжилгээ авсан бөгөөд хариу нь бүгд сөрөг гарсан байна. Харин одоо үргэлжлүүлэн дуудлага мэдээллийг үнэн зөв өгсөн эсэх яагаад тарвагыг орхиод явсан" зэргийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа бололтой.

Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тиймээс өвчин угтан үегүй цочмог эхлэх ба дагжин чичирч богино хугацаанд 39-40 хэм хүрч халууран, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүдээр илэрвэл эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэгт хандах ёстой юм. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө