БНСУ-ын "Бучон Сэжон" эмнэлэгт төрөлхийн зүрхний гажигтай Монгол хүүхдүүдийг эмчилжээ

БНСУ-ын "Бучон Сэжон" эмнэлэгт төрөлхийн зүрхний гажигтай Монгол хүүхдүүдийг эмчилжээ

БНСУ-ын "Бучон Сэжон" эмнэлэгт төрөлхийн зүрхний гажигтай Монгол хүүхдүүдийг амжилттай эмчилж, эх оронд нь буцаасан талаар БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ.

Өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр Монгол улсын харьяат хоёр хүүхдэд А болон В бүлгийн зүрхний мэс засал, хагалгааг амжилттай хийж дуусгажээ. Тэд бүгд эмнэлгээс гарсан бөгөөд саяхан эх орондоо эсэн мэнд ирсэн байна. "Бучон Сэжон" эмнэлгийн мэдээлснээр, Эдгээр Монгол хүүхдүүдээс А бүлэгт ховдолын таславчийн гажиг илэрсэн бөгөөд энэ нь зүрхний гипертрофи, уушигны бөглөрөл үүсгэж, өсөлт удааширч, дасгал хийх үед амьсгалахад хүндрэлтэй болгодог байна. 

"Бүчон Сэжон" эмнэлгийн захирал Мён-Мүүк Ли, “Зүрхний төрөлхийн эмгэгийг цаг тухайд нь эмчилбэл хурдан эдгэрч, эмчилгээ хийлгэсний дараа ч хүмүүс хэвийн амьдралаар амьдрах боломжтой" гэжээ.