Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой шинэ эмнэлэг өнөөдөр ашиглалтад орлоо

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой шинэ эмнэлэг өнөөдөр ашиглалтад орлоо

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орсон байна. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа нь энэ юм. 

Тус эмнэлгийн барилгын ажлыг 2022 оны аравдугаар сарын 7-нд эхлүүлсэн бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад хүлээлгэн өгч байгаа аж. Шинэ эмнэлгийн үйл ажиллагаа эхэлснээр үйлчилгээний тусламж, чанар, хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ. Мөн 80 мянган эмэгтэйд эх барих, нярай, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг иж бүрнээр нь үзүүлэх боломжтой болох юм.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "2021.06.01-ний өдөр Эх нялхасын төвд (ЭХЭМҮТ)-д ажиллаж, 1987 оноос хойш их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй тул Засгийн газраас 83.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Энэ ажлын үр дүн өнөөдөр гарч, Эх нялхсын төвд 37 жилийн дараа бүрэн завсар хийгдэж, төрөхийн бүх ор, тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, ургийн эрт үеийн оношилгоо эмчилгээний төв нээгдэн, үйлчилгээ үзүүлж байна. Тус төвийн Төрөх эмнэлэг болон Хүүхдийн эмнэлгийн амбулатори бүрэн шинэчлэгдэж орчин үеийн эмнэлэг боллоо. Цаашид бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүс бүрийн оношилгоо шинжилгээний төвд анхаарал хандуулах болно" гэжээ.