Хавдрын эмнэлэг нь робот дээр суурилсан мэс заслыг эхлүүллээ

Хавдрын эмнэлэг нь робот дээр суурилсан мэс заслыг эхлүүллээ

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад AI буюу хиймэл оюун ухааныг анагаахын салбарт тэр дундаа мэс засалд амжилттай ашиглаж байна. Тэгвэл манай улсын Хавдар судлалын үндэсний төв өнөөдрөөс роботодр суурилсан хагалгаанд эмч нараа бэлтгэж эхэлсэн аж.  

Тодруулбал, манай улсын хувьд өнөөдөр хавдар судлалын үндэсний төвд Робот мэс заслын сургалтын төвийн нээлт болж, УИХ-ын гишүүн, гавьяат эмч Ж.Чинбүрэн шавь нартаа сургаж эхэлсэн аж. Энэ үеэр гавьяат эмч Ж.Чинбүрэн, “Робот мэс засал нь хагалгааны явцад эмчийн алдаанаас гарах эрсдлийг бууруулж, хагалгааны явцыг ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү сайжруулдаг” гэсэн билээ. Тус сургалтад суусан эмч, мэргэжилтнүүд эхний 40-50 цагийн сургалтыг авсны дараа бодит хагалгаа хийх боломжтой болох аж. Робот мэс засал  нь хэвлийг нээхгүйгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлтийг өндөр нарийвчлалтай хийх арга юм. Цаашлаад мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах, эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга юм. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тус аргыг нэвтрүүлээд арав гаруй жил болж байна.