"Оросын тагнуулч" гэгдэж байсан халим Норвегийн эргийн орчимд үхжээ

"Оросын тагнуулч" гэгдэж байсан халим Норвегийн эргийн орчимд үхжээ

Одоогоос 5 жилийн өмнө Норвегийн эрэг рүү видео камер, Санкт-Петербургийн нэгэн компанийн лого бүхий оосортой халим сэлж ирсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж, тус амьтаныг "Оросын тагнуулч халим" хэмээн нэрлэж байв. 

Тэгвэл Норвегийн эргийн ойролцоо амьдарч байсан "Оросын тагнуулч халим" нэлээдгүй залуу насандаа үхсэн талаар олон улсын зарим хэвлэл мэдээлсэн байна. Харин тус халим 15 орчим настай байсан бол энэ төрлийн халимны дундаж наслалт 60 жил байдаг аж. Норвегичууд тус халиманд Владимир хэмээх орос нэрийн сүүл хэсэгтэй залгаж бүтээсэн “Хвалдимир” гэх нэрийг өгч байв. Мөн хүнээс айдаггүй энэ халимыг Оросын тэнгисийн хүчинд ашиглагдаж байхдаа оргосон байж болзошгүй гэж судлаачид үзэж байсан юм. 

Эх сурвалж: NEXTA




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө