Газын зурваст барьцаалагдаад байсан зургаан хүний цогцсыг цэргийнхэн олсны дараа Израилд бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэлсэн байна. Тус эсэргүүцлийн жагсаал тус улс даяар өрнөж байгаа бөгөөд жагсагчид засгийн газраасаа барьцаанд үлдсэн бүхий хүмүүсийг суллахын тулд Хамастай нэн даруй гэрээ байгуулахыг шаардаж байгаа талаар "The Times of Israel" мэдээлсэн байна.
Өнөөдөр /2024.09.02/ өглөө эхэлсэн тус жагсаалын улмаас тус улсын сургууль, цэцэрлэгүүд хэсэгчлэн хаагдаж, нийслэл Тель-Авив хотын нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Мөн төрийн олон байгууллага, хувийн компаниуд ч ажиллахгүй байгаа аж. Хамгийн том жагсаал Тель-Авив хотод болж байгаа бөгөөд үүнд 120 мянга гаруй хүн оролцсон талаар BBC агентлаг мэдээлжээ.