Өнгөрөгч долоо хоног /2024.08.28/-т Францын шүүхээс “Телеграм” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулагч Павел Дуровт эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн хяналтан дор сулласан байдаг. Ингэхдээ түүнийг 5 сая еврогийн барьцаатайгаар сулласан бөгөөд Франц улсаас гарахыг нь хориглож, долоо хоногт хоёр удаа цагдаагийн газарт биеэр очихыг үүрэг болгосон байдаг. Тэгвэл Павел Дуровыг баривчлагдаж суллагдсаны дараа Францын нийслэл Парис хотод алхаж яваа гэрэл зургууд олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Гэрэл зурагт тэрээр Telegram-ийг үндэслэгч өөрийн туслах гэх Юлия Вавиловатай хамт яваа нь харагджээ.
Эх сурвалж: Varlamov news