ЭЕШ-ын оноогоор "Оюунлаг сургууль" тэргүүлж, "Сант" сургууль хоёрдугаар байрт жагсжээ

ЭЕШ-ын оноогоор "Оюунлаг сургууль" тэргүүлж, "Сант" сургууль хоёрдугаар байрт жагсжээ

Элсэлтийн Ерөнхий шалгалтад ЕБС-уудын дундаж онооны үзүүлэлтийг нь үндэслэн улсын хэмжээнд эхний 60 байрт орсон сургуулиудын болон 10 хичээлээр тэргүүлсэн сургуулиудын онооны мэдээллийг хүргэжээ. 

Тодруулбал, ЭЕШ-ын оноогоор нэгдүгээр байрт "Оюунлаг сургууль" орсон бол "Сант" сургууль удаалжээ. Мөн "Шинэ Монгол Харүмофүжи" гуравдугаарт эрэмбэлэгдэж, Баян-Өндөр сумын "Билэгт өргөө" сургууль дөрөвдүгээр байрт оржээ. Мөн эхний 60 байрт эрэмбэлэгдсэн сургуулиудын 31 нь нийслэлийн ЕБС байгаа бол үлдсэн нь орон нутгийн сургууль байна.