Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өрхийн таван эмнэлэгт хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай "MinXray" зөөврийн рентген төхөөрөмж хүлээлгэн өглөө.
Нэг бүр нь 197.7 сая төгрөгийн үнэтэй энэхүү төхөөрөмж нь ХДХВ, сүрьеэгийн эрт илрүүлгийн шинжилгээг хийх ажээ. Цаашлаад уг төхөөрөмжийг бүх өрхийн эмнэлэгт үе шаттайгаар нийлүүлэхээр болсон байна. Аппаратыг улсын бүх өрхийн эмнэлэгт нэвтрүүлснээр өвчний тархалт, оношийн хожимдол, тусламж үйлчилгээний чирэгдэл, зардал эрс буурна. АНУ-ын "MinXray" компанийн тоног төхөөрөмж, зөөврийн аппаратыг манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өргөн ашигладаг бөгөөд энэ удаагийнх нь хиймэл оюун ухаанд суурилсан гэдгээрээ онцлог юм.