2024-2025 оны хичээлийн жилийг багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх жил болгон зарлалаа

2024-2025 оны хичээлийн жилийг багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх жил болгон зарлалаа

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Иргэдийн шударга шүүх ТББ хамтран 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгон зарлалаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар, Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар мэдээлэл хийсэн юм. 

Сүүлийн 30 гаруй жил манай улсад Үндсэн хуулийг хууль дээдлэх, сахин биелүүлэхэд иргэдийн мэдээлэл хангалтгүй явж ирснийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа онцоллоо. Иргэд Үндсэн хуулиа сайн мэдэхгүйгээс төр, иргэний хоорондын зөрчил гарч, улмаар иргэдийн эрх зөрчигдөх, эдийн засаг, нийгмийн баталгаанд олон сөрөг үр дагавар үүсэж байгаа аж. Иймд Анхдугаар Үндсэн хуулийг баталсны 100 жилийн ойг тохиолдуулан 2024-2025 оны хичээлийн жилийг “Монголын багш нар Үндсэн хуулиа судалж мэдэх” жил болгожээ. 

Ингэснээр, багш нараар дамжуулан сурагч, хүүхэд багачууд Үндсэн хуулиа мэдэж, сахин биелүүлж төлөвших, цаашлаад иргэдэд Үндсэн хуулийг таниулах чухал ач холбогдолтой.