ШУУРХАЙ: Найрамдал зусланд амарч байсан Орчлон сургуулийн 30 хүүхэд хоолны хордлогоор өвдөж биеийн байдал нь хүнд байна

ШУУРХАЙ: Найрамдал зусланд амарч байсан Орчлон сургуулийн 30 хүүхэд хоолны хордлогоор өвдөж биеийн байдал нь хүнд байна

Иргэн У өөрийн цахим хуудаснаа "Найрамдалд амарч байсан дүү минь одоо эмнэлэгт байна. Биеийн байдал муу. 30 орчим хүүхэд хүнд байдалд байна" бичжээ. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан нь зуны цагт ээлжээр хүүхдүүдийг амраадаг бөгөөд яг энэ өдрүүдэд Орчлон сургуулийн ахлах ангийн хүүхдүүд амарч байгаа юм байна.

Энэ талаар Найрамдал зуслангаас “Энэ талаар тодорхой мэдээлэл хараахан аваагүй байна. Манай зусланд байнгын эмч ажиллахаас гадна зусланд хүүхдүүд нэмэгдэж ирсэнтэй холбоотой ЭХЭМҮТ-өөс хоёр эмч нэмэлтээр ажиллаж байгаа. Хэрвээ хүүхдийн биеийн байдал хүндэрсэн бол эмчийн хяналтан дор шат шатны эмнэлгүүдэд хүргэх байдлаар ажилладаг” гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ. Харин Орчлон сургуулиас хоолны хордлого гарсан мэдээлэл өгөхгүй. Манай сургуулийн эмч нар зусланд ажиллаж байна гэсэн бол эцэг, эхчүүд "Гомдолтой байна. Хүүхдүүд өвдөж эхэлсэн" хэмээн олон нийтийн сүлжээнд мэдээлж эхлэв.