ТОДРУУЛГА: Улаанбурхан өвчний 13 тохиолдлын хоёр нь Казакстан улсаас зөөвөрлөгдөн ирсэн бол 11 нь дотоодын халдвар байна

ТОДРУУЛГА: Улаанбурхан өвчний 13 тохиолдлын хоёр нь Казакстан улсаас зөөвөрлөгдөн ирсэн бол 11 нь дотоодын халдвар байна

Манай улсад Улаанбурхан өвчин Казакстан улсаас зөөвөрлөгдөн ирж, бүртгэгдээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар манай улсад тус өвчний нийт 13 тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Үүний хоёр нь Казакстан улсаас манай улсад зөөвөрлөгдөн ирсэн бол 11 тохиолдол нь дотоодын халдвар байгаа юм байна. Тодруулбал, Баян-Өлгий аймагт дээрх тохиолдлууд бүртгэгджээ. Улаанбурхан өвчний халдвар авсан иргэдийн биеийн байдал одоогоор хөнгөн байгаа аж. Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас шуурхай штаб гарч, тус аймагт ажиллаж, эл өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд өгч ажиллаж байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Ташрамд өгүүлэхэд, Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг байна. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг аж. Тиймээс улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт эдгээр өдрүүдэд хийгдэж байгаа юм байна.