Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоожээ

Завхан аймгийн Яруу суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоосон байна.

Тодруулбал, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2024 оны долдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 20 хоногийн хугацаанд Яруу, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул сумдын нутгаар тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү шинжилгээгээр Яруу сумын нутгаас олзворлосон тарваганы зэм үхдэлээс тарваган тахлын нянг илрүүлжээ. Улмаар тус суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоолоо.