Хурх, Улз, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна

Хурх, Улз, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна

Долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж үерийн түвшинг 25 см давсан байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт/ зэрэг голуудын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул /нийт уртын дагуудаа/, Хэрлэн / адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна. Хурх, Улз, Хэрлэн/Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.