Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн зарим эмнэлэг маргаашаас уртасгасан цагаар ажиллана

Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн зарим эмнэлэг маргаашаас уртасгасан цагаар ажиллана

Томуу, томуу төст өвчний идэвжхилтэй холбоотойгоор  нийслэлийн зарим эрүүл мэндийн байгууллага маргаашаас /2026.11.07/ уртасгасан цагаар ажиллаж эхэлнэ.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас есөн дүүргийн хороодыг бүсчлэн хувааж, бүс бүрийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн жагсаалт, цагийн хуваарийг гаргажээ. 

Тодруулбал,

  • Даваа-Баасан гарагт 20:00 цаг хүртэл
  • Бямба, Ням гарагт 11:00-17:00 цагийн хооронд
  • Бүх нийтийн амралтын өдрүүдэд  16:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ.

Сүүлийн гурван жилийн тандан судалгаагаар улсын  хэмжээнд арваннэгдүгээр сарын 19-24-ний долоо хоногт томуугийн дэгдэлт оргил үедээ хүрч байжээ. Мөн ойрын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдсээр байна. Тухайлбал, Арвандүгээр сарын 2-ны өдрийн байдлаар нийслэлийн түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өсжээ.