ВИДЕО: “Сайр уул шувууны нүдээр 2024” сурагчдын судалгааны ажил гурав дахь жилдээ эхэллээ

ВИДЕО: “Сайр уул шувууны нүдээр 2024” сурагчдын судалгааны ажил гурав дахь жилдээ эхэллээ

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мөстлөгийн инженер Б.Сержумагаар ахлуулсан судлаач сурагчдын баг Сайр Уулын мөстлөг, мөсөн голууд хэр зэрэг хайлж байгааг тогтоохын тулд 2023 онд тус уулын мөстлөгт 8 шонг суулгасан юм.

Жилийн дараа Б. Сержума инженер болон судлаач сурагчид энд хэмжилт хийх гэж байна.  Энэхүү хэмжилтээс Сайр уулын мөсөн голын орой хэр зэрэг хайлж байгаа нь тодорхой болох юм. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Сайр уул нь ирвэс, янгир, аргаль зэрэг зэрлэг амьтад, олон төрлийн ховор болоод нэн ховор эмийн ургамал, уур амьсгалын өөрчлөлтийн илтгэгч болох мөнх цас мөсөн голуудтай. Далайн түвшнээс дээш 3971 метр өргөгдсөн.  

ВИДЕО: