СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нууранд сэлэхээр орсон 24-45 насны гурван эрэгтэй живж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нууранд сэлэхээр орсон 24-45 насны гурван эрэгтэй живж, амиа алджээ

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Хатгал тосгоны 2 дугаар багийн “Жанхайн дээд модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/  Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн (8 нь хүүхэд) амарч байснаас 3 иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 24-ний өдрийн 14:37 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн Б/45 настай, эрэгтэй/, иргэн Ж /35 настай, эрэгтэй/, иргэн Х /24 настай, эрэгтэй/ нар Хөвсгөл нууранд живж нас барсан, цогцсыг 4 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.