Дундговьд 40 минут аадар бороо орсны улмаас Цагдаагийн газрын байр болон орон сууцны хороолол усанд автжээ

Дундговьд 40 минут аадар бороо орсны улмаас Цагдаагийн газрын байр болон орон сууцны хороолол усанд автжээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон, Нарлаг багт долдугаар сарын 23-ны өдрийн 20:20-21:00 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсны улмаас албан байгууллага, орон сууц, автомашин усанд автсан тухай дуудлагыг 20:32 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн  алба хаагчид Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн ажилтанууд 3 цаг 30 минут ажиллаж аймгийн Цагдаагийн газрын байр, залуус хорооллын 221 дүгээр байрны зоорийн давхарт ус орсныг соруулж, 4 автомашин усанд авсан байсныг 00:30 цагт татан гаргаж 17 хүн үүнээс (3 нь хүүхэд)-ийн аюулгүй байдлыг хангасан байна. 

 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө