Гуравдугаар зэргийн түлэгдэлттэй хоёр настай Монгол охин БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд орж, эдгэрчээ

Гуравдугаар зэргийн түлэгдэлттэй хоёр настай Монгол охин БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд орж, эдгэрчээ

Халуун тогоо руу унаж гуравдугаар зэргийн түлэгдэлт авсан хоёр настай Монгол охин Солонгост үнэ төлбөргүй хагалгаанд орж эдгэрсэн байна.

Долдугаар сарын 23-ны өдөр БНСУ-ын "Newsis" агентлагийн мэдээлснээр, Монголд хүндээр түлэгдсэн байсан охин Өмнөд Сологосын "Халлим" Их Сургуулийн Зүрхний эмнэлэгт эмчлүүлжээ. Уг охин нүүр, цээж, хоёр гартаа гуравдугаар зэргийн хүнд түлэгдэлттэй байсан аж. Улмаар "Халлим" Их Сургуулийн "Кан" зүрхний эмнэлэг нь "Халлим" түлэнхийн сантай хамтран Монгол охинд мэс засал хийхэд дэмжлэг үзүүлжээ. 

Энэ талаар Монгол охины ээж, “Эмнэлгийн ажилтнууд сайн эмчилгээ хийсний ачаар бид итгэл найдвараа сэргээсэн. Гэр бүлд маань хүч чадал өгсөнд баярлаж байна” гэжээ.