Их-Уул суманд 50 монгол тарвага сэргээн нутагшууллаа

Их-Уул суманд 50 монгол тарвага сэргээн нутагшууллаа

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу Их-Уул суманд 50 монгол тарвага сэргээн нутагшууллаа.

Энэ ажлыг "Агнуур судлалын нийгэмлэг" ТББ-тай хамтран зохион байгуулжээ. Мөн түрүү жил эдгээр байгууллага тус аймгийн Цагаан-Уул сумаас 50 бодгаль тарвага барьж, Жаргалант суманд сэргээн нутагшуулсан байна. Тарвага цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан бөгөөд сэргээн нутагшуулснаар бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад тус болох юм.

Манай улс 1906-1910-аад онд гурван сая га­руй, 1927, 1929, 1946-1954 онд тус тус хоёр сая гаруй тарваганы арьс бэлтгэж байсан түүхэн мэдээ бий. 1960-аад оноос тарва­ганы арьс бэлтгэх нь цөөрсөөр 1990 оноос хойш албан ёсны мэ­дээ ч үгүй, агнах тарвага ч үгүй болжээ. Тэр үед тарвагаа устгасан газрын нэг нь Их-Уул сум юм.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө