"Солонгос эмч нар ариутгаагүй багажаар эмчилгээ хийж байсан гэх асуудлыг шалгаж байна" гэж НАСМСЗ-өөс мэдээллээ

"Солонгос эмч нар ариутгаагүй багажаар эмчилгээ хийж байсан гэх асуудлыг шалгаж байна" гэж НАСМСЗ-өөс мэдээллээ

Хэнтий аймгийн Биндэр сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт эмч Х.Хонгорзул Солонгос эмч нарын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан шүгэл үлээсэн нь олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, тус суманд сайн дурын ажил хийхээр ирсэн Солонгос шүдний эмч нар багажаа ариутгалгүй, салфеткаар арчиж, мөн шүлс сорогчийг солилгүй, арчиж дараагийн хүнд үйлчилж байсан тухай бичжээ. Энэ тухай эмнэлгийн удирдлагуудад хэлэхэд “Чи бидний ажилд саад учруулж, харилцаанд сэв суулгасан” гэж загнасан тухай ч бичсэн байсан юм. Тиймээс тэрбээр ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гомдол гаргажээ.

ЭМЯ-ны Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс “Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу Хэнтий аймгийн Биндэр суманд гарсан Солонгос сайн дурын эмч нарт холбоотой асуудлыг Салбар зөвлөлийн гишүүд хэлэлцээд холбогдох шатны байгууллагад тус асуудлаар албан хүсэлт гарган хамтран ажиллаж байна” гэжээ.