Энэ долоо хоногт Говийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ

Энэ долоо хоногт Говийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ

Өнөөдөр нутгийн зүүн хагаст, маргааш буюу энэ сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, энэ сарын 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +18...+23 градус, өдөртөө +32...+37 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. Маргааш буюу 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар сэрүүн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.