АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Д.Трампын амь насанд халдах гэсэн оролдлого гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хэрэг явдлыг дараа Д.Трамп мэдэгдэл хийжээ.
Тэрээр, "Пенсильвани мужийн Батлер хотод болсон буудлагад шуурхай хариу арга хэмжээ авсан АНУ-ын нууц алба болон бүх хууль сахиулах байгууллагуудад талархал илэрхийлье. Хамгийн гол нь жагсаалын үеэр амиа алдсан хүний ар гэрийнхэн болон хүнд бэртсэн өөр нэг хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Буудлагыг үйлдсэн этгээд аль хэдийн нас барсан. Би суманд оногдсон, баруун чихний дээд хэсгийг цоолсон. Ямар нэг зүйл буруу болсныг ыи тэр даруйд ойлгож, шүгэл, буун дууг сонсоод тэр даруй сум арьсыг урж байгааг мэдэрсэн. Би маш их цус алдаж эхэлсэн тул юу болоод байгааг ойлгосон. Америкийг бурхан ивээг" гэжээ.
Эх сурвалж: BBC
ФОТО: "Би маш их цус алдаж эхэлсэн тул юу болоод байгааг ойлгосон" гэж Д.Трамп мэдэгджээ https://t.co/o65Fx8BOxC pic.twitter.com/C47V5FT0sX
— iSee.mn (@iSee_MN) July 14, 2024