Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан хэрэгт хяналт тавьжээ

Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан хэрэгт хяналт тавьжээ

Прокурорын байгууллагаас 2024 оны эхний хагас жилийн хугацаанд соёлын биет өвийн эсрэг 26 гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавин ажиллажээ. 

Тодруулбал,

  • Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэж гэмтээсэн, устгасан 2,
  • Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 12,
  • Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан 19 хэрэгт хяналт тавьсан байна.

Үүнээс прокурорын яллах дүгнэлтээр 8 хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн бол одоо хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 15 хэрэг шалгагдаж байна. Дээрх төрлийн гэмт хэргийн 80.7 хувь нь нийслэлд, 19.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ.