Туркт амьдардаг монголчууд нэгнийгээ хөнөөсөн хэрэгт ГХЯ-наас хяналт тавин ажиллаж байна гэв

Туркт амьдардаг монголчууд нэгнийгээ хөнөөсөн хэрэгт ГХЯ-наас хяналт тавин ажиллаж байна гэв

Өнгөрөгч сарын 28 /2024.06.28/-ны өдөр Турк улсын Истанбул хотын Шишли гэх дүүрэгт хүн амины аймшигт хэрэг гарсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн. Тодруулбал,тус улсад амьдардаг монголчууд архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ талаар Гадаад хэргийн яамнаас "Зургаадугаар сарын 28-нд  Турк улсын Истанбул хотод хүн амины хэрэг гарсан.  Тус хотод амьдардаг монголчууд цугларч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, нэгнийхээ аминд хүрсэн. Бид одоогоор хяналт тавин ажиллаж байна" гэж мэдээлжээ.

Мөрдөн байцаах албаныхан хэргийн газарт ажиллагаа явуулсны дараа хэрэгт ашигласан хутгыг цагдаа нар хураан авч эхнэр, нөхөр болох Б.Дархисүрэн, Ө.Төрболд нарыг "санаатай хүн амины хэрэг үйлдсэн" гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлээд байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлээд байна.