Дэлхийн боксын спорт сонирхогчид болоод Монголчуудыг маш удаан хугацаанд хүлээлгэсэн сонирхолтой тулаан өрнөх гэж байна. АНУ-ын хөнгөн жингийн хамгийн олон удаагийн аварга Гарри Рассель Монгол Улсын тамирчин King Tug буюу Н.Төгсцогттой тулалдах юм.
Расселийн хувьд 11 жилийн турш боксын ертөнцөд амжилттай яваа туршлагатай бөгөөд Н.Төгсцогтыг түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж албан ёсны эх сурвалжууд үзэж байгаа юм. Гэхдээ түүний фэнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш идэвхгүй тоглолтын хуваарьтай, тулааны хоорондох хугацаа хэт хол байдаг хэмээн шүүмжилдэг байна.
Тэрээр Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт буюу /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор заавал тулалдахыг үүрэг болгосноор тулалдах гэрээ 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд хүчин төгөлдөр болсон юм.
Ингээд өнөөдөр тэдний тулаан болж байна. Харин АНУ-д амьдарч байгаа Монголчууд тэдний тоглолтыг АНУ-ын Пеннсилваниа мужийн Аллентоун хотын PPL спортын ордноос Facebook Live ашиглан шууд дамжуулж эхэлжээ.
Сонирхуулахад, “Premier Boxing Championship” продакшны зохион байгуулж буй Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнгөрсөн долоо хоногоос 30-200 ам.долларын ханштайгаар худалдаалагдаад дууссан байна. Харин Монголд шууд дамжуулалтыг Univision 88 суваг, DDish tv 900 суваг, Looktv апп ашиглан үзэх боломжтой юм.
Тоглолтын шууд дамжуулалт:
Тоглолтын өмнөх NTV телевизийн нэвтрүүлэг