"Чингис хааны хөшөөний өмнө ёс бус үг хэлж, бичлэг хийсэн" гадаадын иргэн “О.Sh”-г ЦЕГ-аас шалгаж байна

"Чингис хааны хөшөөний өмнө ёс бус үг хэлж, бичлэг хийсэн" гадаадын иргэн “О.Sh”-г ЦЕГ-аас шалгаж байна

Өчигдөр буюу долдугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн. Тэгвэл дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гадаадын иргэн “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.