ШУУРХАЙ: Цонжинболдогт хоёр хүний суудалтай аяллын онгоц осолдож зорчигчид нь хүнд бэртжээ

ШУУРХАЙ: Цонжинболдогт хоёр хүний суудалтай аяллын онгоц осолдож зорчигчид нь хүнд бэртжээ

Өчигдөр /2024.06.30/ Говь-Алтай аймгийн Хантайшир дэвжээний сорилго барилдаан Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг байрлах "Цонжинболдог"-т болсон байна. Энэ үеэр хоёр хүний суудалтай аяллын онгоц осолдож, сорилго барилдаан болсон газрын орчимд унажээ. 

Улмаар барилдаан үзэж байсан хүмүүс онгоц доторх эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг татаж гарган эмнэлгийн түргэн тусламжийг дуудсан байна. Эмч ирэх хугацаанд Хантайшир дэвжээний эмч нар осолдсон хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх осолдсон иргэд нь эхнэр, нөхөр байсан байж магадгүй байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Цонжинболдогт хувь хүний аяллын онгоц осолдож зорчигчид бэртсэн дуудлага мэдээлэл /2024.06.30/-нд 20.00 цагт бүртгэгдсэн. Холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Осолдсон онгоц нь хувь хүний онгоц байсан" гэлээ.