Морин аяллын хөтөч хийж яваад сураггүй алга болсон хүүгийн цогцсыг Хэрхлүүр нуураас олжээ

Морин аяллын хөтөч хийж яваад сураггүй алга болсон хүүгийн цогцсыг Хэрхлүүр нуураас олжээ

Энэ сарын 28-ны өдөр Төв аймаг, Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт морин аяллын хөтөч хийж явсан хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн байдаг.

Тодруулбал, морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад аялалаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг 06.28-ны өдрийн 22:30 цагт ирүүлсэн байгаа юм.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран 06.29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очиж, 15 настай А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгчээ.