УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд парламентын гишүүний үнэмлэх олгох СЕХ-ны тогтоол батлагдаж, өнөөдөр гардуулна

УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд парламентын гишүүний үнэмлэх олгох СЕХ-ны тогтоол батлагдаж, өнөөдөр гардуулна

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан өчигдөр /2024.06.30/ болсон байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигчийг, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчийг тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох тогтоол баталжээ. Улмаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгон нийтэд мэдээлэхээр тогтсон байна. 




Өнөөдөр луу өдөр

20 минутын өмнө