Оросын телеграмм сувагт "Х.Баттулга Булган, Орхон, Хөвсгөл аймагт ялалт байгуулсан АН-ын цор ганц гишүүн боллоо" гэж мэдээлжээ

Оросын телеграмм сувагт "Х.Баттулга Булган, Орхон, Хөвсгөл аймагт ялалт байгуулсан АН-ын цор ганц гишүүн боллоо" гэж мэдээлжээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт баасан гараг /2024.06.28/-т болж өндөрлөсөн. Тэгвэл манай улсын парламентын сонгуулийн талаар гадаадын мэдээллийн сувгууд мэдээлсээр байна. 

Тухайлбал, оросын "Планета Монголия" гэх телеграм сувагт "Москвагийн цагаар 17:00 цагт Монгол Улсад сонгуулийн шинэ холимог тогтолцоогоор явагдсан УИХ-ын сонгууль болж өндөрлөлөө. Одоо өмнөх 76 төлөөлөгчийн оронд энэ удаа 126 депутат сонгогдоод байна. Урьдчилсан мэдээллээр сонгогчдын 69.3 хувь нь МАН-д санал өгсөн ба энэ намд гайхамшиг тохиосонгүй. Учир нь социалист нийгмийн үеийн МАХН-ыг залгамжлагч МАН олонхийн буюу 68 суудал авсан байна. Харин сөрөг хүчин болох АН олон суудал авна гэж найдаж байсан ч 40 орчим суудал авсан байна. 

Харин сонирхуулахад,  Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын депутат боллоо. Тэрээр Булган, Орхон, Хөвсгөл аймгийн 4 дүгээр тойрогт ялалт байгуулж, тэндээс сонгогдсон цорын ганц ардчилсан намын гишүүн болжээ. Өмнө нь түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг л удаа сонгогдох боломжтой болгох Үндсэн хуульд өөрчлөлт орсны улмаас тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд дахин сонгогдох боломжгүй болсон юм" гэж мэдээлжээ. Тус мэдээлэл нь "Х.Баттулгын монгол дээл өмсөж, Цонжин болдогт байх өөрийн босгосон Чингис хааны морьт хөшөөний өмнө авхуулсан" зургийн хамт нийтлэгджээ. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө