ШУУРХАЙ: "Нүүрс"-ний хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан нар давж заалджээ

ШУУРХАЙ: "Нүүрс"-ний хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан нар давж заалджээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүгдэгч нарт ял оноосон билээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр оногдуулж, мөн 11 шүүгчдэд торгуулийн ял оногдуулсан юм.

Тэгвэл тухайн шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тухайн гомдлыг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.