"Эх орноосоо урвасан" хэргээр яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарыг үргэлжүүлэн хорихоор боллоо

"Эх орноосоо урвасан" хэргээр яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарыг үргэлжүүлэн хорихоор боллоо

Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Х, эх орноосоо урвасан гэх Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав, н.Ганзориг нарыг Тагнуулын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр /2024.03.29/ баривчилж, шалгаж эхэлсэн билээ.

Харин үүнээс хойш тэднийг шүүхийн шийдвэрээр үргэжлүүлэн хорьж байгаа. Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүсийг үргэлжүүлэн хорих саналыг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байсан бөгөөд уг саналыг тус шүүх өчигдөр /2024.06.26/ хэлэлцсэн байна. Улмаар З.Санждорж, Д.Бямбажавыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болжээ.