ФОТО: Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт 100 толгой монгол тарвага сэргээн нутагшууллаа

ФОТО: Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт 100 толгой монгол тарвага сэргээн нутагшууллаа

“Эрдэнэс алт ресурс” ХХК 3 дахь жилдээ их газрын чулуу байгалийн цогцолборт газарт 100 толгой монгол тарвага сэргээн нутагшууллаа. 

Цөлжилт, хүний буруутай үйл ажиллагаанаас Дундговь нутагт өмнө нь олноор байсан тарвага ховордож устах аюулд өртсөн байна. 2024 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 06 дугаар сарын 16, 25-ны өдрүүдэд “Эрдэнэс алт ресурс” ХХК, Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Их газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Хустайн байгалийн цогцолборт газраас зэрлэг амьтдын нөөцийн хомсдолыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор нийт 100 толгой тарвагыг Их газрын чулуу байгалийн цогцолборт газарт амжилттай нутагшууллаа.

Уг ажил нь ан амьтдын орчныг хамгаалах, нөхөн үржихэд чиглэсэн ажил бөгөөд орон нутгийн байгууллагуудтай зөвшилцөн, уялдан ажиллаж үр дүнд хүрч буй хариуцлагатай уул уурхайн сайн жишээ болж байна. Тарвага нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зэрэгт чухал үр нөлөөтэй амьтан учир бүс нутгийн биологийн төрөл зүйл нэмэгдэж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад ихээхэн ач холбогдолтой юм.

ФОТО: