Нэр дэвшигч Н.Ганибалыг айлган сүрдүүлсэн хүмүүс "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүд байсныг тогтоожээ

Нэр дэвшигч Н.Ганибалыг айлган сүрдүүлсэн хүмүүс "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүд байсныг тогтоожээ

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрог буюу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймагт Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тус нэр дэвшигчдийг энэ сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зах, худалдааны төвөөр явж иргэд, сонгогчидтой уулзах үеэр бүлэг танхай этгээдүүд хэл амаар доромжилж, үймээн самуун үүсгэсэн, улмаар нэр дэвшигчдийн биед халдахыг завдсан гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас “Энэ талаар нэр дэвшигчийн бие төлөөлөгч Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Нэр бүхий гурван иргэний хэн гэдгийг нь тогтоосон. Энэ гурван иргэн "Босоо хөх монгол" ТББ-ын гишүүнчлэлтэй байсан. Мөн мөрдөгчийн даалгавраар тухайн иргэдээс тайлбар мэдээлэл авч байна" гэв.