“Ухуулагч хийхээр очсон эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хаажээ

“Ухуулагч хийхээр очсон эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хаажээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон эмэгтэйчүүд Дарьганга буудалд хүчиндүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч олны анхаарлыг татаад байсан.

Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө. Хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад, тухайн нэр бүхий зургаан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй. Дуудлага мэдээллийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Улмаар дараагийн өдөр нь Улаанбаатар хот руу буцсан. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн даалгавраар тухайн зургаан иргэнийг мөрдөн шалгах албан дээр дуудаж, мэдүүлэг авахад “Ямар нэгэн хүчингийн хэрэг болоогүй” гэж мэдүүлэг өгсөн. Тайлбар мэдүүлгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагад хүргэж, гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хаасан гэв.